반응형
몽골가수 바야스갈랑 (дуучин Т.Баясгалан - Bayasgalan)

아름다울 수록 (Санах тусам- Sanah tusam)



Үгийг(작사) : Ж.Мөнхбат
   Аяыг(작곡) : Т.Сэр-Од


Гэгээн гэгээн бодол хөглөрүүлж
Гэнэхэн насны хайраа би дурслаа
Намар намрын навчис шиг эмзэгхэн
Намайгаа бас чи санаа болов уу

Дахилт(후렴)
Дэргэд минь үгүй чиний төрх
Дэндүү дулаахан харцыг чинь үгүйлж
Сэмрэн асгарах нууцхан гунигаар
Сэтгэлээ аргадан чамайгаа саналаа
Зүүдэн зүүдэн учирал зөгнөж
Зөгнөөрөө би чамайгаа саналаа
Хавар хаврын цэцэг шиг энхрий
Хайраа чи минь үгүйлээ болов уу

Дахилт (후렴)
Нандин нандин дурсамж үерлүүлж
Чиний тухай бодон сууна
Насан багын сэтгэл нялхарч
Чимээгүй нулимс хацар эсгэлээ
300x250

+ Recent posts