대학교 등록금 인상 Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэв

몽골사회 Нiigem 2009. 8. 19. 18:54


몽골국립대학교 본관건물

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэв
Их, Дээд сургуулийн удирдлагууд өнгөрсөн жил инфляцийн түвшинтэй уялдаж сургалтын төлбөрийг нэмэхээс өөр аргагүй хэмээн өсгөсөн. Гэтэл энэ онд инфляци өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин буурсан ч сургалтын төлбөр мөн л нэмэгдэж буй гэнэ. Үндэслэлтэй эсэхэд эцэг, эхчүүд эргэлзэж эхэллээ. Нөгөөтэйгүүр, оюутнуудад өндөр төлбөртөө таарсан боловсрол эзэмшүүлж, тохилог анги, танхимаар хангаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Өнөөдөр чх, дээд сургууль төгссөн залуусын ихэнх нь хөдөлмөрийн зах зээл дээр гологдож байгааг хэн хүнгүй мэднэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн жил сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж сургуулиудад шалгалт хийсэн. Ингээд сургалтын төлбөрийг өндөр хувиар өсгөсөн нь үндэслэлгүй болохыг нотолсон. Иймд энэ жил сургалтынтөлбөр дахин нэмэгдэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Ялангуяа, төрийн өмчийн их, дээдсургуулиудолон шалтаг хэлж сургалтын төлбөр нэмдэг ч сургалтын чанарт анхаардаггүй. Мөн сургалтын бааз хангалтгүй хэвээр байна.

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр энэ жил хэдий хэмжээгээр нэмэгдэж буй талаар сонирхлоо. Манай улсад 200 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургууль өнгөрсөн жил инфляцийн өсөлтөөр сургалтын төлбөрөө нэмсэн. Өөрөөр хэлбэл, 22-60 хувь хүртэл өсгөсөн билээ. Гэтэл энэ жил сургалтын төлбөр дахин 0,5-22 хувь нэмэгдэх гэнэ. Инфляцийн түвшин буурсан ч сургалтын төлбөрийг тогтвортой байлгахад нөлөөлөхгүй байгаа бололтой.

МУИС-ийн сургалтын төлбөр 890.000 төгрөг

МУИС энэ жил сургалтынхаа төлбөрийг 890 мянган төгрөгт хүргэхээр шийджээ. Өнгөрсөн онд тус сургуулийн төлбөр 840 мянган төгрөг байсан юм. Нэгбагц/кредит/цагийн төлбөр нь 29700 төгрөг байна.

ЭМШУИС төлбөрөө 230.000 төгрөгөөр нэмжээ

ЭМШУИС-ийн төлбөр 2008 онд 750 мянга төгрөг байсан бол энэ жил 980 мянган төгрөг болжээ. ЭМШУИС-ийн Сургалтын албаныхан үнэ нэмэх тухай санал асуулгыг сурагчдаасаа өнгөрсөн хичээлийн жилийн сүүлчээр авсан аж. Суралцагчдын ихэнх хувь нь сургалтын төлбөрийг нэмэх нь сургалтын баазыг сайжруулахад эергээр нөлөөлнө хэмээн үзсэн байна.

ШУТИС-ийн сургалтын төлбөр нэг сая төгрөг гэнэ үү?

Мөн ХҮДС-ийнх 700 мянган төгрөг байсан бол одоо 996 мянган төгрөгт хүрсэн байна. ШУТИС-ийн сургалтын төлбөр мөн л нэмэгдсэн аж. Жилийн өмнө 754 мянган төгрөг байсан. Харин энэ жил нэг кредит цаг нь 31370 төгрөг болсон байна. Үүнийг судлах хичээлийнхээ бүх цагт үржүүлбэл нэг сая төгрөгт хүрэх нь.

Хамгийн бага нь 600 мянган төгрөг байна

Хамгийн бага сургалтын төлбөртэй ангийг сонирхуулъя. МУИС-ийн хамгийн бага төлбөртэй ангийнх 810 мянган төгрөг байв. Өнгөрсөн жилийнхээс 70 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Нэг багц цагийн төлбөр нь 27 000 төгрөг байна. Харин ЭМШУИС-ийн бага төлбөртэй ангид суралцвал жилд 770 мянган төгрөг өгөх хэрэгтэй болох нь. Өмнөх жил 600 мянга төгрөг байжээ. ШУТИС-ийнх 564 мянга байсан бол одоо 900 орчим мянган төгрөг болж, нэг багц цагийн төлбөр нь 24820 төгрөг байна. Бусад сургуулийн хувьд 600 мянган төгрөгөөс дээш байв. Бага төлбөртэй ангиуд нь ихэвчлэн хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй байгаа хуульч, түүхч, сэтгүүлч, эдийн засагч зэрэг мэргэжлийнх байлаа.

Салбар хариуцсан яам сургалтын төлбөр нэмэгдэж буйд ямар байр суурьтай байгааг мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Баяраас тодруулахад “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд их, дээд сургуулиудад албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичигт ард иргэдийн эдийн засгийн бололцоо тааруу байгаа болон инфляцийн түвшинг харгалзан үзэж сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхыг хүссэн. Гэсэн ч бид сургалтын төлбөрийг барих боломжгүй” гэлээ.

작년 대학교들은 물가인상으로 인해 등록금을 인상할 수 밖에 없다고 하며 이를 인상했다. 그리고 금년의 경우 작년 대비 물가인상률이 1/2로 하락되었지만 대학 등록금이 또 다시 인상되고 있는 상황이다. 이에 대해 학부모들은 등록금 인상 요인이 있는 지에 대해 의심의 눈초리를 보내고 있다. 비싼 학비에 상응하여 대학교들이 학생들에게 수준높은 교육과 쾌적한 교육환경을 제공하고 있는 지 의문스럽다. 오늘날 대학교를 졸업한 젊은이들  대부분이 노동시장에서 인정을 받지 못하고 있는 것은 누구나 다 잘 아는 사실이다. 전문감리국은 작년 등록금 인상과 관련하여 대학교들을 대상으로 조사를 실시했는 데, 조사 결과 정확한 근거없이 학비를 과다하게 인상했음이 확인됐다. 이러한 이유때문에 금년의 학비 인상에 대해서 의문이 제기되고 있는 것이다. 특히 국립대학교들은 여러 가지 핑계를 대며 등록금을 인상하지만 교육의 질에 대해서는 신경을 쓰지 않고 있으며, 교육 기반 또한 불충분하다.
우리나라에는 200여개의  대학교가 있는 데, 이들 대학교들은 작년 물가인상을 근거로 학비를 22-60%나 인상했다. 그리고 금년 또 다시 학비가 0.5-22% 인상된다고 한다. 작년에 비해 인플레이션 상황은 호전되었지만 대학교 등록금을 안정되게 유지시키는 데에는 효과가 없는 것 같다.

금년 각 대학교 별 등록금 인상 현황에 대해 확인했다.

- 몽골국립대학교 : 890.000투그릭
몽골국립대학교는 금년 등록금을 890,000투그릭으로 인상하기로 결정했다. 작년의 경우 840,000투그릭이었다.
1 과목당 1일 수업료는 29700투그릭이다.

- 의학과학대학교 : 980,000투그릭
의학과학대학교는 750,000투그릭이던 작년 등록금에서 230,000투그릭 인상된 980,000투그릭이 되었다. 본 대학교는 작년 2학기 말에 학생들을 대상으로 등록금 인상에 대한 설문조사를 벌였다고 한다. 당시 학생들 대부분은 등록금 인상이 교육여건을 개선하는 데 긍정적으로 작용한다고 판단했다.

- 과학기술대학교 : 1,000,000투그릭에 육박
무역산업대학교 등록금은 700,000투그릭에서 996,000투그릭으로 인상됐다.
과학기술대학교는 작년 754,000투그릭에서 또 다시 인상돼, 금년 1과목당 1일 수업료가 31,370투그릭이 되었다. 이를 강의시간에 곱하면 1,000,000투그릭에 육박하게 된다.

- 가장 싼 등록금은 600, 000투그릭
대학교별로 등록금이 가장 싼 학과의 등록금 금액을 살펴 보았다.
몽골국립대학교는 810,000투그릭으로 작년대비 70,000 투그릭이 인상되었으며, 1과목 1일 수업료는 27.000투그릭이다. 의학과학대학교는 작년 600,000투그릭에서 금년에는 770,000투그릭을 내야 한다.
과학기술대학교는 564,000투그릭에서 금년 900.000투그릭이 되어, 1과목 1일 수업료는 24,820투그릭이 되었다.

기타 대학교들의 경우는 600,000투그릭 이상이었다. 등록금이 싼 학과들 대부분은  노동시장에서 과잉상태인 법학, 역사, 언론, 경제 관련 학과들이었다.
등록금 인상에 대한 교육관계부처의 입장을 듣기 위해 교육담당자인 데.바야르에게 확인했을 때, “교육문화과학부 장관이 각 대학교에 공문을 보냈다. 이 공문에서 국민들이 경제적으로 어려움을 겪고 있다는 점과 인플레이션을 고려해 등록금을 인상을 자제해 줄 것을 요청했다. 하지만 우리의 의지만으로 등록금 인상을 억제할 수 있는 것은 아니다.”라고 밝혔다.
2009-08-01 몽골교민신문(sonin.mn)
YOUR COMMENT IS THE CRITICAL SUCCESS FACTOR FOR THE QUALITY OF BLOG POST
  1. Favicon of http://shoplovely.tistory.com BlogIcon candycat 2009.08.19 23:45  댓글주소  수정/삭제  댓글쓰기

    어느나라나 대학교 등록금 인상은 문제네요...
    돈이 없어서 교육을 못받는 학생이 없는 그런 나라는 석유가 나오지 않는한 만들기 힘든건지 모르겠네요...

    • Favicon of https://mongolro.tistory.com BlogIcon 몽골로 2009.08.20 17:21 신고  댓글주소  수정/삭제

      몽골도 교육열이 매우 높은나라입니다.
      여름방학이 3개월이라 아르바이트로 학비를 마련하는 기뜩한 학생들이 많습니다.방문 감사

  2. Favicon of http://blog.naver.com/shegirl1003/220735869071?81943 BlogIcon 1465956620 2016.06.15 11:10  댓글주소  수정/삭제  댓글쓰기

    잘 읽고 가여~