몽골 아노드은행 관련 기사모음(2009.09.10~10.23)

몽골사회 Нiigem 2009. 10. 29. 20:18


[아노드은행 본점]

2009.10.23 gogo.mn "Анод"-ын дампуурал араасаа "дүү" дагуулах уу 아노드 은행 파산, 행렬로 이어질까

Манай улсад банкны салбар 1990-ээд оноос хөгжиж эхэлсэн гэхэд болно. Тухайн үед төрийн өмчит арилжааны хэд хэдэн банк байгуулагдаж, иргэдэд мөнгөө гэртээ бус банкинд хадгалуулахын ач холбогдлыг мэдрүүлэхийг хичээж байв. Гэвч банкны тогтолцоо сайн байсангүй. 1994 оноос банкуудын төлбөрийн чадвар эрс доройтож, хямарч эхэлсэн байдаг. Гол шалтгааныг эрсдэлтэй зээл их хэмжээгээр олгосон, банкуудын дотоод мэдээлэл, хяналтын тогтолцоо сул, аж ахуйн нэгжүүд зээлээ эргүүлэн төлөх чадваргүйтэй холбон тайлбарлаж байлаа. Гэвч хамгийн гол учиг нь төрийн сэнтийд суусан дарга, сайдуудтай холбогдож байв.

Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд дарга, сайд нарын лүндэнгээр тэдний хамаатан садан, түнш, компанид нь эргүүлж авах ямар ч баталгаагүйгээр зээл өгч байжээ.

Банкуудыг дампууруулах бантанг улстөрчид хутгасан гэхэд болно. 1994-1999 оны хооронд 10 орчим банк хаалгаа барьсан. Тухайн үед чанаргүй зээл 28-54 хувьд хүрч байсан аж. Банкны дампуурал тодорхой хугацаатайгаар эргэлддэг гэдэг. Тэгвэл тэр үе нь одоо ирсэн хэмээн үзэх хүн байгаа юм. "Анод" банк хаалгаа бариад удаагүй байна. Мөн олон банкны үйл ажиллагаа доголдож, чанаргүй зээлийн хэмжээ сэтгэл түгшээж байгаа. Хамгийн гол нь Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, аудитын бусад байгууллага "Анод" банкийг тогтмол хянаж ирсэн боловч зөрчил, дутагдлыг илрүүлж, дампуурлаас сэргийлж чадаагүй. Энэ бүхэн нь банкны салбар дахь эрсдэлийг бүрэн тооцоолж, хариу арга хэмжээ авч чадаж буй эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Дампуурлын шуурганд өртсөн банкуудын талаар эргэн саная. 4-5 жилийн хугацаанд "Ард", "Даатгал", "Сэргээн босголтын банк", "ХОТШ" зэрэг томоохон банкууд ар араасаа сөхөрч унав. Энэ бол 1990 оны дунд үе.

Тухайн үед банкнаас зээл авахын тулд арын хаалга, танил талаа ашиглахаас гадна элдэв татаас, шан харамж өгдөг байжээ. Энэ байдал нь банкны дампууралд голлон нөлөөлсөн гэдэг. Мэдээж банкууд сайн төлөвшөөгүй, тогтолцоо сул байсан нь хаалгаа барихад хүргэсэн зарим хүчин зүйл болсон. Засгийн газар 1995 онд дампуурсан дөрвөн банкийг "Ард"-д нийлүүлэв. Их хэмжээний найдваргүй зээлийг өөр дээрээ овоолсон "Ард" банк удаан тэссэнгүй. Мөн "Даатгал" банк ч хаалгаа барьсан байдаг. Энэ бол 1997 он. Өөрөөр хэлбэл, засгийн эрхийг "Ардчилсан холбоо эвсэл" барьж байсан үе. Баабар сангийн сайд байлаа. Тун удалгүй төрийн өмчит "Хадгаламж" банк байгуулагдав.

Мөн "Сэргээн босголтын банк"-ны өрхийг ч татжээ. Гэвч тогтвортой ажиллаж чадсангүй. Гол шалтгаан нь нөгөө л эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй үйлдэл. Ер нь энэ бүхэн ихэнх банкинд ажиглагдаж, эцэстээ банкууд "амьсгаа тасарч" байсан аж. Энэ бүхний жишээ болгож "Сэргээн босголтын банк"-ны дампуурсан түүхийг дэлгэрүүлье.

Төрийн өмчит энэ банк гарын таван хуруунд ч багтахааргүй жилийн дотор дампуурч, улсад их хэмжээний хохирол учруулсан байдаг. Учир УИХ-ын гишүүд, сайд дарга нар банкны захирлыг дарамталж богино хугацаанд чанаргүй зээл их хэмжээгээр гаргасан гэдэг. Бүр зээл олгохын хориглосон байхад хэдхэн сарын дотор ес гаруй тэрбум төгрөг гаргаж байсан аж. Түмний мөнгөөр туйлна гэдэгэнэ байх хэмээн тухайн үеийн хэвлэлд халаглан бичжээ. Эцсийн дүнд тухайн банкны захирлыг 10 жил торны цаана суулгах сүр дуулиантай шийдвэр гаргасан ч мань хүн хэдхэн жил л хоригдсон гэдэг. Олон сая төгрөг аваад эргүүлж төлөөгүй зээлдэгчид болон төрийн түшээд гэм зэмгүй өнгөрөв. Үнэндээ тэднийг хэн ч буруутгаж зүрхлээгүй биз. Ингээд Монголбанкнаас "Сэргээн босголтын банк" дампуурсан болохыг УИХ-д мэдээлжээ. Тухайн үед "ХОТШ" банк ч дампуурсан аж. Гэхдээ зарим хүн тус банкийг улс төрийн золиос болсон гэлцдэг юм билээ.

Тухайн үеийн хэвлэлд дурьдсанаар "ХОТШ" банк ихээхэн хэмжээний мөнгө шамшигдуулж байсан аж. Тухайлбал, Германы нэг банкаас таван сая ам.доллар аваад алга болчихсон байна. Ингээд банк дампуурахад Германы банк мөнгөө төрөөс нэхэхэд хариуцахгүй хэмээн гэдийсэн. Эцэст нь дээрх банкинд зээлийн 50 хувийг эргүүлэн төлжээ. Гэхдээ энэ мөнгө "ХОТШ"-оос гараагүй аж. Харин улсын валютын сангийн нөөцөөс хумсалжээ. Германы банкнаас авсан мөнгийг Дарханы нэгэн компани, Шарын голын уурхай зэрэг газрууд зээлсэн гэдэг юм билээ. Гэвч цаадуул нь "Бид мөнгө зээлээгүй" хэмээн гүрийдэг. Тэгэхээр дээрх мөнгө хэний халаасанд орсон нь сонирхол татаж байна. Мэдээж эрх мэдэлтнүүд гэх ерөнхий ангилалд багтах нь ойлгомжтой.

Банкууд дампуурсан түүхийг цухас дурьдлаа. Тухайн үетэй харьцуулахад банкны салбарт ихээхэн ахиц гарсан ч төгс биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ядаж л банкны хяналтын систем зарим талаараа эргэлзээ төрүүлж байна. Мөн арилжааны банкуудад улстөрчдийн нэмэр их бий. Энэ хэрээр банкны салбарын эрүүл бус байдалд тэдний нэрмээс чамгүй байгаа. Мөн дотоодын хөрөнгө оруулалттай банк гэж үгүй болов. Энэ бүхнээс үүдээд банкнуудын дампуурлын нэгэн давтамж нь эргээд ирэх вий гэсэн айдас төрүүлж байна.
Л.Хуяг

몽골에서 금융분야는 1990 년부터 발전하기 시작했다고 할 수 있다. 당시에 국유자산을 취급하는  몇 몇 은행들이 세워졌고, 주민들에게도 돈을 집에 아니라 은행에 저축해야 하는 중요성을 이해시키기 위해 노력했다. 하지만 은행제도는 그리 튼실하지 않았다. 1994년부터 은행들의 지불능력이 급격하게 약화되며 문제가 생기기 시작했다. 이유는 대량의 부실대출 양산과 은행 내부 관리의 불건전성, 대출해간 기업들의 상환능력 부재 등이었다고 설명했다.  하지만 가장 중요한 이유는 국가 지도자와 장관들과 관련되고 있었다. 즉, 거래 은행들은 지도자와 장관들의 명령으로 그들과 가까운 개인이나 회사에 회수가 장담되지 않는,보증 없는 대출을 내어 주었다. 
정치가들이 은행을 파산시킬 죽을 쑤었다고 할 수 있다. 1994-1999 년 사이에  열 개 가량의 은행이 문을 닫았다. 당시에 질 낮은 대출이 28-54%에 달했다고 한다. 은행의 파산이 주기적으로 거듭되고 있다고 한다. 그런데 지금이 그때라고 보는 사람이 있다. “아노드은행이 문을 닫는지 얼마 되지 않는다. 또한 많은 은행이 영업력에 변동이 많아지고, 불량 대출의 양이 불안하게 하고 있다. 가장 중요한 것은 재정조정위원회와 몽골은행, 공신력있는 다른 기관이 “아노드” 은행을 꾸준하게 감독해 왔지만 문제를 해결하며 파산을 막아내지 못하였다. 이것은 은행권 전반에 어떠한 영향을 미치게 될지 예측하기 힘들다. “위기 여파에 처한 은행들에 대해 주목합시다” 4-5년 사이에 “아르드”,”다트갈”,”새르겡 버스걸르팅 방크”,”허터시”등 대형 은행들이 줄지어 쓰러졌다. 이것은 1990년대 중반의 상황이었다. 당시에는 은행에서 대출을 받기 위해 권력을 행사하거나 인맥을 이용하는 것 외에도 각종 뇌물들이 횡행 했다고 한다. 이런 상황은 은행의 파산에 주된 요인이 되었다고 한다. 당연히 은행들은 성장하지 못했고, 조직은 약화되어 결국 문을 닫게 된 것이다. 정부는 1995년에 파산한 은행 네 개를 “아르드”에  통합시켰다. 대형의 불량 대출을 떠안은 “아르드 ”은행은 오래 견디지 못 했다. 또한 “다트갈” 은행도 문을 닫았다. 1997 년 이었이다.   “민주연합동맹”이 정권을 잡고 있던 때였다. 바바르가 재무부 장관이었다. 얼마 안 되어 국립으로 “하드갈람즈”은행을 세웠다. 또한 “세르겡 버스걸르팅 방크”를 세우기도 했다. 하지만 이들도 안전하게 일 할 수 없었다. 이유는 또 권력자들의 책임 없는 행위 때문이었다. 이는 대부분의 은행에서 관찰되었고, 결국에는 은행들의 숨이 끊어 지게 되었다. 이런 예로 “세르겡 버스걸팅 방크”의 파산과정을 되돌아 보자. 국립은행들은 다섯 해를 꼽아 보기도 파산하며, 국가에 큰 피해를 입혔다. 이유는 국회 의원들과 장관들이 은행 총재에게 압력을 넣어 또다시 불량 대출을 대량으로 끌어 냈다고 한다. 뿐만 아니라 대출을 금지했는데도 불구하고 몇 개 월만 내에 90 여 억 투그릭 대출을 빼냈다고 한다. 국민들의 돈으로  ‘제멋대로’ 한다는 것이 이런 것인 것 같다고 당시의 언론은 한탄의 글을 남겼다. 결국에는 해당 은행 총재가 10년 형의 처벌을 받긴했지만 몇 년후 슬그머니 풀려 났다고 한다. 수백만 투그릭을 대출받고 상환하지 않은 채무자들과  국가권력자들은 별 탈없이 넘어갔다. 사실은 아무도 그들을 비난할 용기를 내지 못 한 것 같다. 원래는 사고를 친 장본인은 그들이다. “세르겡 버스걸르팅 방크”가 파산 길에 접어들더니 “걸럼트”에  통합되었다. 이로인해 “걸럼트” 은행이 어려운 상태에 빠지게 되어 돌려 주었다고 한다. 이렇게 해서 몽골은행에서 “세르겡 버스걸르팅 방크” 가 파산한 것을 국회에 보고했다. 당시에 “허트시”은행도 파산했다고 한다. 어떤 이들은 이 은행이 정치적 희생물 이었다고들 한다. 당시 언론에 언급된대로 “허트시” 은행은 대량의 돈이 유출되었다고 한다. 독일의 어느 은행이 5백만 달러를 받고 도망갔다고 한다. 따라서 은행이 파산할 당시 정부에서는 독일 은행에 상환을 독촉했으나 거절당했다. 후에 대출의 50 % 만을 돌려 받았다. 그런데 이 돈을 “허트시”에서  주지  않았다.  국가외화기금에서 조금씩 빼낸 것이다. 독일 은행에서 받은 돈을 다르항의 어느 회사와 샤링 걸링 광산 등이 빌렸다고 한다. 하지만 그들은 “우리가 돈을 빌리지 않았다.”라고 우겼다. 그러면 돈은 누구 주머니에 들어간 것인가. 당연히 권력자들의 영역에 포함된 것을 알아차리는 것은 그리 어렵지 않다. 은행들이 파산한 역사를 간략히 언급했다. 그 때와 비교하면 은행 분야가 크게 성장하고 발전해 왔지만 아직 만족할 만하지 않다는 것은 누구에도 알기에 쉽다. 은행을 관리 감독하는 조직에 다소 회의감이 든다. 은행들에 정치가가 많이 개입되어 있다. 은행 분야가 건강해지는데 방해가 될 뿐이다. 또한 국내 은행에 투자자 들이 줄고 있어 우려된다. 은행들의 파산 행열이 반복될까 두렵다.
2009-10-23몽골교민신문( gogo.mn 기자:엘.호약(Л.Хуяг)



2009.09.10 gogo.mn 
100 сая еврогоор Анод-ыг худалдаж авах санал ирүүлсэн Малайзын компанид хариу өгөхгүй байгаа нь ямар учиртай вэ
1억 유로로 아노드은행 인수하고 싶다는 의사를 밝힌 말레이지아 회사에 대해 답을 보내지 않은 이유는 무엇인가

Энэ асуудлын цаана ч олон учир байж мэдэх Монгол улсын арилжааны банкуудын байдал хүндэрсэн гэдгийг Анод-ыг тойрсон үйл явдал харуулсаар байгаа.

Захирлууд болон үүсгэн байгуулагчдыг нь толгой дараалан барьж ганц худагт хорих үед н.Уламбаяр гэгч л ганцаар бултаж амжсан. Гэтэл сүүлийн хэд хоногт энэ нөхөр, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч н.Энххуяг нар тодорхой бүлэглэлийн гар хөл болж Анод-ыг дампууруулах үйл хэрэгт зүтгэсэн тухай шум дэгдэж, хүчээ авсаар байна. Анод-ыг дампууруулах сонирхлын ард тус банкнаас тэрбум тэрбумаар нь зээл авчихсан улстөр-бизнесийн бүлэглэлүүд байгаа тухай ч шуугих боллоо. Үнэхээр ч тиймэрхүү юм байж болзошгүйг үгүйсгэх аргагүй л юм. 1990-ээд оны дунд үеэс хойш хэд хэдэн банк дампуурсан нь дандаа улстөр-бизнесийн бүлэглэлүүдтэй холбогддог байсан. Анод-ыг уг нь дахин босгочих боломж байсан, байгаа хэдий ч Монголбанкнаас томилогдсон БЭТ тэргүүтэй хүмүүс түүнийг нь хааж, харин ч дампууруулахын төлөө шуурхайлж байх шиг. Уг нь, Швед улсаас баталгаатай /хөрөнгийн/ Малайзын компани АНОД-ыг шууд 100 сая еврогоор худалдаж авах саналаа ирүүлсэн. Гэвч Монголбанк, түүний ерөнхийлөгч тэдэнд хариу өгөхгүй байгаа ба ер нь тус банкийг дампууруулах сонирхолтой бололтой.

Малайзад Монгол бүсгүй Ш.Алтантуяаг амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Мөн тус улсад лалын хэт даврагсад, лалын фундаменталист үзэлтнүүд, дэлхийн алан хядагч террорист байгууллагуудын тэргүүлэх "Аль Кайда" байгууллагын салбар хүртэл байдаг гэлцдэг. Энэ бүхнээс болдог уу эсвэл манайхны хэт их хардамхай зангаас болдог юм уу уг саналыг хүлээж авахгүй байна. Монголчууд 10 гаруй жилийн өмнө Малайзуудыг голгүй хулхидаж билээ. Тэр үеийн эрх баригч "АХ" эвсэл, ерөнхий сайд М.Энхсайхан Эгийн гол дээр байгуулах УЦС-ын тендерийг Малайзад 300 сая ам.доллараар өгөхөөр тохирчихоод буцчихсан. Том төсөл дээр хамтрах магадлал өндөр тул тэр үеийн Малайзын ерөнхий сайд М.Махатхир өөрийн биеэр манайд айлчилж асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байдаг.

Энэ удаа ч Малайзаас Монгол улсад оруулах гэсэн хөрөнгө оруулалтыг гацааж орхилоо. Энэ бүхэн хар мөнгө угаах нь гэсэн хардлагаас үүдэж буй. Гэвч манайхны хардаж, голоод өөр газраас шилж сонгосон нь харин ч биднийгээ хулхидчихаад л явчихдаг. Энд Эгийн голын тендерийг авах шахсан Чехийн хулхи компани "Техно Арт"-ын тухай дурдах ёстой биз.

이 문제의 이면에 또한 몽골 시중은행들의 상태가 어려워졌다는 것을 아노드은행을 둘러싼 사건들이 보여줘 왔다.
경영진들과 발기인들을 모두 빠짐없이 잡아 간츠호닥(교도소)에 수감시킬 때 엔.올람바야르라는 사람만 혼자 이를 피할 수 있었다.
그런데 최근 몇일 동안 그 사람(엔.올람바야르)과 몽골중앙은행 부총재 엔.엥흐호약은 그들 배후에 있는 집단의 손과 발이 되어 아노드를 파산시키는 일에 애를 썼다는 소문이 퍼지고 또 그 소문이 힘을 얻고있다.
아노드를 파산시키려는 의도 이면에는 이 은행에서 수억의 대출을 받은 정치집단과 기업집단들이 있다고들 떠들고 있다. 실제로 그런 것이 있을지도 모른다는 것을 부인할 수 없다.
1990 년대 중반 몇몇 은행들이 파산한 것이 모두 정치집단 그리고 기업집단들과 연결되어 있었다.
실제로 아노드를 회복시킬 수 있는 기회가 있었고, 또 지금도 있지만 몽골중앙은행에서 임명한 전권대표들이 이끌고 있는 사람들이 그것을 막고 오히려 파산시키기 위해 서두르는 것 같다.
원래 스웨덴에서 (자산을) 보증한 말레이지아 회사가 아노드를 바로 1억 유로로 사고싶다는 의견을 보냈다.
그러나 몽골중앙은행과 총재는 그들에게 답을 주지 않고 있는 데, 이를 보면 대체로 이 은행을 파산시키는 데 관심이 있는 것 같다.
한편 말레이지아에서 시.알르탕토야라는 몽골 여성을 잔인하게 살해한 사건이 일어났다.
또한 이 나라에는 이슬람 극단주의자들과 원리주의자들 그리고 세계 테러조직들을 이끌고 있는 “알카에다”조직의 지부까지도 있다고 한다.
이 때문인지 아니면 우리들의 의심을 잘 하는 습성때문에 그러는지 그들의 의사을 수락하지 않고 있다.
몽골 사람들은 10여년 전 말레이지아 사람들을 아주 심하게 속였다.
당시 집권한 “민주연합”동맹과 엠.엥흐새항 총리는 ‘엑’강에 건립 예정이던 수력발전소의 입찰에 참가한 말레이지아가 3 억 달러로 낙찰받는 것으로 합의를 봤지만 이를 번복했다.
큰 프로젝트에 대해서 협력할 가능성이 많았기 때문에 당시 엠.마하트히르 말레이지아 총리가 직접 방문해 문제 해결을 시도했지만 실패했다.
이번에도 말레이지아의 몽골에 대한 투자가 걸림돌을 만나게 되어 버렸다.
이것들은 부정한 돈을 세탁하려 하고 있는 것이 아닌가 하는 의심에서 비롯된다.
하지만 우리들의 의심과 무시로 인한 다른 선택이 오히려 우리를 속이는 결과를 나았다.
‘엑’강 수력발전소 공사 입찰에서 낙찰자로 선정될 뻔 했던, 기만으로 가득찬 체코의 ”톄흐너 아르트”사가 이를 반증하고 있다는 것을 언급해야 할 것 같다.
몽골교민신문 2009.09.23

YOUR COMMENT IS THE CRITICAL SUCCESS FACTOR FOR THE QUALITY OF BLOG POST