[몽골 인프라] 美지원 밀레니엄기금, 철도사업 취소하고 도로와 환경사업에-2009.12.10

몽골사회 Нiigem 2009. 12. 22. 14:48


Мянганы сорилтын корпораци 188 сая ам.долларын төсөл баталлаа


Монголын төмөр замд Мянганы сорилтын сангийн  /МСС/ 188 сая ам.долларын төсөл хэрэгжих байсан  ч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг  аудитын шалгалт оруулахгүй гэснээр МСС –ийн төсөл манай улсад хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн билээ.

Гэвч манай улс “Хойд-урд чиглэлийн авто зам” болон “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэхийн тулд 127 сая ам.долларын зарцуулах эрхтэй болоод байна.  

Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдан өмнө нь цуцлагдсан төмөр замын төслийн оронд манай талаас санал болгосон дээрх хоёр төслийг дэмжжээ.

Өөрөөр хэлбэл Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл “Хойд-Урд чиглэлийн авто зам” “Цэвэр агаар” төсөл болон одоо хэрэгжиж байгаа төслүүдийг 50 сая ам.доллараар өргөтгөн нийт 188 сая ам.долларын хөрөнгө зарцуулах шийдвэр гаргасан байна.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Эдлтон нар сэтгүүлчдэд товч мэдээлэл хийсэн юм.

Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлэхдээ “Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газрын саналыг зөвшөөрч төслийг баталсан нь хоёр орны хооронд тогтоосон Иж бүрэн түншлэлийн харилцаа бүх салбарт амжилттай хэрэгжиж, Монгол Улс ардчиллын замаар тууштай явж байгаагийн баталгаа боллоо. Эдгээр төслийг боловсруулахаас эхлээд батлах хүртэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч их шаардсан. Миний бие 2009 оны 06 дугаар сард Гадаад харилцааны сайдын хувиар АНУ-д айлчлал хийхдээ Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой уулзаж энэ асуудлаар санал солилцож, саяхан Ерөнхий сайдын хувьд захидал илгээж байсан. Үлдэж байгаа гурван сар 10 хоногийн хугацаанд Мянганы сорилтын корпорацитай хамтран төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй ажиллах болно”  гэсэн юм.  

Харин АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Эдлтон "Монгол Улс аль ч талаараа Мянганы сорилтын корпорацийн сайн түнш. Энэ түншийн харилцаагаа үргэлжлүүлж төслүүдийг хэрэгжүүлэх болно. Төмөр замын салбарт зарцуулах байсан хөрөнгийг Монгол Улсын Засгийн газраас санал болгосон хоёр төсөлд зориулахаар манай Удирдах зөвлөл шийдвэрлэлээ. Монголчууд цаг хугацаатай уралдан ажиллаж эдийн засгаа өөд нь татах зорилгоо биелүүлэхэд Мянганы сорилтын сан цаашид ч туслахад бэлэн байна" гэж хэллээ.

Мянганы сорилтын корпорацийн баталсан төслийн дагуу Чойр-Сайншандыг холбосон 176,4 км авто зам тавьж, Улаанбаатар-Налайх хоорондын замыг шинэчлэн засварлан, Баянзүрхийн гүүрийг засч шинээр барин, арга зүйн туслалцаа үзүүлэх талаар бид өмнөх мэдээллүүддээрээ та бүхэндээ хүргэж байсан.

Мөн “Цэвэр агаар” төслийн хүрээнд бусад донортой хамтран цэвэр технологийг дэмжих сан байгуулах, үндэсний эрчим хүчний үйлдвэрлэлд салхины эрчим хүчийг ашиглахыг дэмжинэ. Төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй түлшийг гэр хорооллын өрхүүдэд нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд ашиглан агаарын бохирдлыг бууруулах зорилготой талаао холбогдох мэргэжлийн хүмүүс мэдээлж байгаа юм. 

Ч.Болор

[번역문]
몽골철도 부문에 ‘밀레니엄도전기금 MCC (Millennium Challenge Corporation) ’의 1억8천8백만 달러가 투입되는 프로젝트가 시행될 예정이었으나 취소되었다. ‘울란바타르 철도’가 공유지분으로 구성되어 있어 객관적인 감사가 곤란하다는 점이 지적되었기 때문이다.
하지만 몽골은 ‘북-남 방면 도로’와 ‘맑은 공기’ 프로젝트를 시행하기 위해 1억2천7백만 달러를 지원 받을 수 있게 되었다.
밀레니엄도전기금 운영위원회가 어제 회의를 열어 전에 취소된 철도 프로젝트를 대신해서 앞서 밝힌 두 가지 프로젝트를 몽골에 지원하기로 했다. 운영위원회는 ‘북-남 방면 도로’, ‘맑은 공기’ 프로젝트와 지금 시행되고 있는 프로젝트에 투입자금을 5천만 달러로 늘려 총 1억8천8백만 달러를 투입하기로 결정한 것이다.
이에 대해 스.밭벌드 몽골 총리와 제.에들텅 주 몽골 미국의 특사가 기자들과 만나 관련 내용을 설명했다. 이 자리에서 스.밭벌드 총리는 " 밀레니엄도전기금은 몽골정부의 제안으로 이뤄진 것으로써 미국과 몽골 양국이 맺은 총체적인 협력관계가 모든 분야에서 성공적으로 실행되는 가운데 민주주의를 실현해 갈 수 있도록 하기 위한 것이다. 이 프로젝트가 제안되어 확정되기 까지는 많은 시간과 비용, 인력이 투입되었다. 제가 2009년 06월 외무부 장관 재임 당시, 미국 방문 중에 관련자와 만나 이 문제에 대한 의견을 나눈바 있었으며, 방금 전 이와 관련된 서안을 총리명의로 작성해 보냈다. 프로젝트가 진행 될 남은 3개월 10일 기간 동안 이 사업의 성공을 위해 최선을 다할 것이다." 라고 했다.
이어 제.에델텅 미국 특사는 " 미국은 세기도전기금을 통해 몽골의 제 부문에 협력해 가고 있다. 이런 관계는 앞으로도 계속될 것이며, 다양한 사업들을 벌여 나가게 될 것이다. 철도 분야에 투입하려던 자금을 몽골정부가 제시한 두 가지 프로젝트에 사용하기로 방금 전, 운영위원회를 통해 결정했다. 몽골국민들이 시간을 다투며 경제 발전을 도모하고 있는데 대해 밀레니엄도전기금은 지속적으로 협력해 날 갈 준비가 되어있다." 라고 했다.
밀레니엄도전기금 운영방향이 결정됨에 따라 처이르와 사인산드를 연결하는 176,4 km 도로가 신설되고, 울란바타르-날라이흐를 연결하고 있는 도로를 보수하여 사용할 수 있게 되었으며, 바양주르흐 교량을 보수하고 신설교량을 설치 할 수 있게 되었다. 또한 ‘맑은 공기’ 프로젝트를 성공적으로 지원하기 위해 기술과 자금을 제공할 새로운 기금을 조성할 것이라고 한다. 몽골에서 사용될 에너지 생산을 위해 풍력발전을 지원할 것이다. 프로젝트는 효율적인 에너지를 게르 구역 가정에 공급함으로써 대기오염을 감소시켜 줄 것이다.
2009-12-10몽골교민신문(gogo.mn 체.벌러르)

YOUR COMMENT IS THE CRITICAL SUCCESS FACTOR FOR THE QUALITY OF BLOG POST
  1. Favicon of http://l8320563@naver.com BlogIcon 이상민 2010.06.07 15:04  댓글주소  수정/삭제  댓글쓰기

    친환경적으로 선도하고 진행하는 이시대 몽골나라에서 이좋은 친환경적으로 맑은공기 프로젝트 사업을 추진하는 일을 매우동감하는바입니다,,,,이사업이 운영된다면 국민모두가 건강한나라로 번창해나아간다는 것은 전세계국민들께서 대만족이 아닐수 없지 않습니까..아튼 온국민들이 건강하고 풍요롭께 잘사는나라가 됩으면 합니다...온국민들 화이팅