몽골 도로교통건설도시개발부 흐.바트톨가 장관 인터뷰:

몽골사회 Нiigem 2010. 6. 9. 23:53


 
Х.Баттулга: Хот байгуулах газруудыг хамгаалалтад авлаа
(몽골 도로교통건설도시개발부 흐.바트톨가 장관 인터뷰: )


-타왕털거이 프로젝트와 관련해 일정한 크기의 토지를 특별한 용도로 지정하는 문제를 정부회의에 제출했다고 합니다.  어떻게 되어 가고 있습니까?
-타왕털거이에 만 해당되는 것은 아닙니다. 어요털거이, 타왕털거이 등 대형공사가 진행될 예정인 광산지역에 대해 정부가 일부 지역을 제한구역으로 설정해, 어떠한 형태로 판매하거나, 누군가에게 이전하지 않도록 결정을 내리려고 하는 것입니다.
이 의견을 우리 교통건설도시개발부에서 제안했습니다. 어요털거이, 타왕털거이 등 광산개발이 본격화 될 때 그 지역에는 인구가 집중되게 될 것입니다. 그리고 일정시기 이후에는 도시개발 문제가 초래될 것입니다. 때문에 이를 위한 부지를 정부에서 지금부터 확보해야 합니다. 그렇지 않으면 우리 나라 사람들은 토지를 다른 사람한테 이전하려는 마음을 많이 갖습니다. 토지를 소유하는 사람들이 남들과 거래하려는 문제를 없앨 것입니다.  예를 들어 후식트 골짜기에 새로운 공항을 건설하려고 합니다. 그런데 그 토지 일부를 지방에서 알고 누군가에게 이전한 일이 있습니다. 때문에 이번 계획에는 사인샨드, 타왕털거이, 어요털거이, 척트체치, 후식트 골짜지 등 토지들을 포함하고 있습니다.

-보호지역으로 정할 토지 중에는 이미 개인이나 기업에 제공된 땅도 있습니까? 보호지역 크기가  얼마나 됩니까?
-현재 기준으로 개인과 기업에 부여된 땅은 적습니다. 그렇지만 2-3개의 기업이 관련되어 있습니다. 이들 회사들과는 오래 끌지 않고 해결해 나가자는 데 입장을 같이 하고 있습니다. 합쳐서 계산하면 상당히 큰 면적이 될 것입니다.

-결정이 나서 땅 사용 허가를 회수하게 되면 그 회사들에게는 어떤 보상이 지급됩니까?
-결정이 나오면 실행해 나갈 것입니다. 땅 사용 허가를 취소할 것입니다. 다른 방법은 없습니다.

-타왕털거이 투자 프로젝트를 정부가 국회에 상정했습니다. 그런데 아직도 국내 회사들이 이 프로젝트에 어떻게 참여할 것인지가 정확하지 않고 있습니다?
-국내 회사들이 참여하려고 제안서를 접수하고, 절차를 밟아가고 있습니다. 맞는 일입니다. 그렇지만 어떻게 참석을 하느냐가 문제가 되고 있습니다. 다른 종류의 사업을 하다가 광산을 사려고 하는지, 광산에 일단 들어가 있다가 다른 종류의 사업을 하려고 하는지 등 문제가 있습니다. 이렇듯 세부적인 문제들은 진행 과정에서 정확해질 것입니다.

-투자 문턱이 40억 불이라고 합니다. 이와 관련해 국내 회사들에 대한 혜택은 없습니까?
-현재 국내회사가 2000개 쯤 관련되어 있습니다. 이들 중에서 바로 전 날에 설립된 회사들이 몇 개인지, 20년 전에 등록되어 국가 부담을 같이 업고 있는 회사들은 몇 갠지, 세금을 20년동안 납세했는지, 10년 납세했는지 등 정밀한 것들을 밝혀야 한다고 생각합니다.
당연히 개인업체들을 지원하는 것이 옳습니다. 그렇지만 어떤 방식으로 프로젝트에 참석하려고 하는지가 정확하게 정해져 있어야 합니다. 우리가 가지고 있는 정보에 의하면 국내 컨소시엄을 구성하고 있는 대부분 회사들은 그저 타왕털거이에 관련을 맺고, 석탄 판매권만 발급받기 위해 가고 있는 것이 아닐까 라는 생각이 듭니다. 그런식으로 가면 여기서 다른 문제가 제기될 것입니다.

-투자 계약안을 국회에 상정했습니다. 공식적인 투자자를 언제, 어떻게 선발할 것입니까?
-현재는 정부가 국회에 상정했고, 각 정당이 회의를 갖고 있습니다. 단계별로 토의하고 그 결과에 따라 결정이 나올 것입니다.
2010.06.02 몽골교민신문  (gogo.mn 엘.델게르)


-Тавантолгой төсөлтэй холбогдуулан тодорхой хэмжээний газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан байна. Асуудал яаж шийдэгдсэн бэ?
-Зөвхөн Тавантолгой биш. Ер нь Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх гэж байгаа ордуудын газрыг төр хамгаалалтад авч, ямар нэгэн байдлаар борлуулах, хэн нэгэнд өгөхгүй байх талаас нь шийдвэр гаргаж байгаа юм.

Энэ саналыг манай яамнаас оруулсан. Оюутолгой, Тавантолгой зэрэг ордуудын үйл ажиллагаа идэвхжих үед тэнд хүн амын төвлөрөл үүснэ. Үүнийг дагаад 50 жил, эсвэл түүнээс дээш хугацаанд хот босох асуудал гарч ирэх юм. Тэр хотжилттой холбоотойгоор газрыг нь төр одооноос баталгаажуулж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан газраа хүнд өгөх гээд байдаг. Газрыг нь авсан хүмүүс улстай наймаалцах гээд байдаг асуудлыг л болиулж байна.

Жишээ нь Хөшигтийн хөндийд шинээр нисэх буудал барих гэж байгаа. Гэтэл тэр газарт нь орон нутгийн шинж чанартай байдлаар тодорхой хэмжээний газрыг нь хэн нэгэнд өгчихсөн байна. Энд Сайншанд, Тавантолгой, Оюутолгой, Цогтцэций, Хөшигтийн хөндий гэсэн газруудыг оруулж байгаа.

-Тусгай хамгаалалтад авах дээрх газруудад одоогоор хэн нэгэн хувь хүн, аж ахуйн нэгжид олгосон газар байна уу. Тусгай хамгаалалтад авах газруудын нийт хэмжээ хэдэн га болж байгаа вэ?

-Яг одоогоор олгогдсон газар бага байна. Гэхдээ 2-3 аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал бий. Эдгээр компаниудтай нэг их зууралдалгүйгээр шийдээд явъя гэж байгаа. Газар зүйн хувьд нийлүүлээд яривал нэлээд том хэмжээний газар болно.

-Одоогоор 2-3 компанийн асуудал байгаа юм байна. Яг шийдвэр гараад газрын зөвшөөрлийг хураахад хүрвэл компаниудад ямар нэгэн нөхөн төлбөр олгох уу?

-Шийдвэр гарчихвал хэрэгжүүлээд л явна. Газрын зөвшөөрлийг хүчингүй болгоно. Өөр арга байхгүй.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Гэтэл өнөө хир үндэсний компаниуд энэ төсөлд хэрхэн оролцох нь тодорхойгүй байна?

-Үндэсний компаниуд орох гээд саналаа өгөөд, мэдэгдэл гаргаад явж байгаа. Энэ бол зөв зүйл. Гэхдээ   яг яаж орох вэ гэдэг асуудал. Өөр төрлийн бизнес хийж байгаад уурхай авах гээд байгаа юм уу, уурхайд нь орж байгаад өөр төрлийн бизнес рүү шилжих гэж байгаа юм уу зэрэг асуудал бий. Энэ мэт нарийн асуудлууд явцын дунд тодорхой болох байх.

-Хөрөнгө оруулалтын босго дөрвөн тэрбум ам.доллар гэж байгаа. Энэ босгыг үндэсний компаниудад     хөнгөвчлөх боломж байгаа юу?

-Одоогоор энэ нэгдэлд 2000 орчим компани бүртгэгдсэн байна билээ. Эдгээрээс яг өчигдөр компаниа бүртгүүлсэн нь хэд юм. 20-иод жилийн өмнө бүртгэгдээд улсын нуруун дээрх ачааг үүрээд явж байсан нь хэд юм. Татвараа 20 жил төлсөн юм уу, 10 жил төлсөн юм уу зэрэг нарийн зүйлсийг тодруулах ёстой гэж бодож байна.

Мэдээж хувийн хэвшлийг дэмжих нь зөв. Гэхдээ яг ямар хэлбэрээр төсөлд оролцох гэж байна гэдгийг тодорхой байлгах хэрэгтэй. Надад байгаа мэдээллээр бол үндэсний нэгдлийн ихэнх компани зүгээр л Тавантолгой руу орж, нүүрс зарах эрхийн төлөө л явж байна уу гэж үзэхээр байна. Тэгж явбал энд өөр асуудал ярих болов уу.

-Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан. Албан ёсны хөрөнгө оруулагчийг     хэзээ, яаж шалгаруулах вэ?
-Одоо дөнгөж Засгийн газраас УИХ-д өргөн бариад, бүлгүүд хэлэлцэж байна. Шат шатандаа яваад л шийдвэр гарах болов уу.

Л.Дэлгэр

YOUR COMMENT IS THE CRITICAL SUCCESS FACTOR FOR THE QUALITY OF BLOG POST