몽골에 에이즈 환자 78명에 달해

몽골사회 Нiigem 2010. 8. 3. 17:54


7월 초 국가 대명절인 나담축제 바로 전4명의  에이즈 환자가 추가로 확인되었다.
이들은 30-44세경, 3명의 남자, 1 명은 여자이며  2명은 시내, 2명은 지방에서 발견되었다고 한다.  현재 그들의 몸 상태에는 이상 증세가 나타나지는 않고 있으나, 잠복기에 있다고 한다. 추가 검사와  감염루트와 확산에 관한 조사가 실시되고 있다고 한다.
 
2010년 7월 20일 기준으로 몽골에 에이즈 환자는 총 78명이 등록되었으며,  이 중에서 10명이 사망했고, 16명은 레트로바이러스 퇴치 치료를 받고 있다. 또한 요세에 추가로 10명이 레트로바이러스 퇴치 치료를 받을 필요가 있다고 한다.
에이즈 감염 확산이 심해지고 있기 때문에 국민들, 특히 청소년들이 본 바이러스를 예방하는데 특별한 주의를 기울일 필요성이 있는 것을 전문기관들이 강조하고 있다.
 
전국  60소에 에이즈 검사 센터가 있다. 모든 아이막 센터, 도시 구역, 클리닉, 종합병원, 일부 솜, 사립병원에서 검사를 하고 있다. 검사를 받고, 충고를 받는 것은 다면적으로 유익한 데다가 상담자의 신상정보에 대한 보안은 철저히 유지된다.
한 동안 모든 TV 라디오, 신문 등 언론매체가 에이즈에 대해 보도하고, 경고하며 각계에 ‘파문’을 일으켰으나 ‘몽골 법률은 3일간만 적용된다’는 말처럼 잠잠해 졌다.

에이즈 퇴치는 전문기관만의 일이 아니다.  모두가 주의를 하고, 자신의 건강을 보호하지 않으면 적은 인구를 가진 몽골을 단기간에 멸망시킬 수 도 있다는 점을 잊어서는 안 된다.
 
외롭고 비참한 상태, 자유없이 격리된 고독한 상황을 초래하는 에이즈는 1981년 미국에서 처음 발견되었다. GAY 남성들 중에서 발생된 이 질환이 전세계적으로 퍼져 발견후 30년 만에 1억 4000만 명의 목숨을 잃게 했다. 몽골에는 에이즈 질환 환자가  1992년에 처음 등록되었다. 해가 갈수록 감염자가 늘고 있어 전문가들을 긴장하게 하고 있다.
 
1992-2004년 사이에 에이즈 질환에 5명이 걸렸으면 2005년에 11명, 2006년에 9명, 2007년에 11명, 2008년에 13명, 2009년에 12명이 각각 등록되었다.



Монгол дахь ДОХ-ын тохиолдол 78-д хүрэв

Долдугаар сарын эхээр буюу улсын баяр наадмын өм­нөхөн   Хүний  дарх­лал хомсд­лын виру­сээр  халдвар­ла­сан дөрвөн тохиолдол илэрч бүртгэгджээ. Эдгээр нь  30-44 нас­ны, гурван эрэгтэй, нэг эмэгтэй бөгөөд хоёр нь хот, хоёр нь орон нутгаас илэрсэн байна. Одоогоор тэд­ний биеийн байдалд гарсан өөрчлөлтгүй, ХДХВ-ийн халдварын шинж тэмдэггүй үедээ бай­гаа аж. Биеийн байдал, дархлааг нь үнэлэх шинжилгээнүүд хийгдэж, илэрсэн шинэ тохиолдлуудын халдварын тархварын судалгаа явагдаж буй аж.

2010 оны долдугаар сарын 20-ны байдлаар манай улсад ХДХВ/ДОХ-ын нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс 10 хүн нас барж 16 нь рет­ровирусын эс­рэг эмчилгээ хийлгэж байгаа юм. Мөн ойрын үед нэмж 10 хүн ретровирусын эсрэг эмчилгээнд орох шаард­лагатай ажээ.

ХДХВ-ийн халдварын тар­халт нэмэгдэж байгаа тул ард иргэд, ялангуяа залуучууд уг халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд онцолж бай­лаа.

Улсын хэмжээнд 60-аад цэгт ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв ажиллаж байна. Бүх аймгийн төв, хотын дүүргүүд, клиникийн нэгдсэн эмнэлэг, зарим суманд, ху­вийн эмнэлэгт шинжилгээ хийж байгаа юм. Шинжилгээ хийлгэж, хариугаа мэдэж, зөвлөгөө авах нь олон талын ашигтайгаас гадна таны нууцыг хадгалдаг гэдгийг санаарай.

Нэг хэсэг бүх л телевиз радио, сонин сэтгүүлээр ДОХ-ын тухай мэдээлж, сэ­рэмж­лүүлж, дээр дооргүй л сүр дуулиан болж байснаа “Монголын хууль гурав хоног” гэгчээр таг болсон.

ДОХ-той тэмцэх нь зөв­хөн мэргэжлийн байгууллагуудын ажил биш юм. Хүн бүр анхаарлаа хандуулж, биеэ хамгаалахгүй бол цөөхөн мон­голчууд биднийг богино ху­гацаанд мөхөөх аюултайг  мар­тах учиргүй юм.

Гуниг гутрал, ганцаардал, амьдралаас тусгаарлагдсан эрх чөлөөгүй байдал гээд л  айдас дагуулан Хүний дархлал хомсдлын вирус 1981 онд  АНУ-д илэрсэн. Гей залуусаас гаралтай энэ өвчин дэлхий нийтэд  тарж 30 жил оршихдоо 140 сая эрдэнэт хүмүүний амийг  тасалжээ.  Манай улсад  ДОХ өвчний эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэн байдаг. Жил ирэх  тусам  халдвар авсан хүний тоо ихсээд байгаад мэргэжилтнүүд түгшиж бай­на. 1992-2004 оны хооронд ДОХ-оор таван хүн өвчилсөн бол 2005 онд 11, 2006 онд ес, 2007 онд 11, 2008 онд 13, 2009 онд 12 тохиолдол тус тус бүртгэгдэж байжээ. 

 2010.07.22 몽골교민신문 /niigmiintoli.mn Я.УЯНГА

YOUR COMMENT IS THE CRITICAL SUCCESS FACTOR FOR THE QUALITY OF BLOG POST