몽골 " 수천개의 일자리가 준비되고 있다

몽골사회 Нiigem 2010. 8. 3. 18:44


우리나라 실업률이 너무 높다. 등록된 실업자들의 숫자가 금년 상반기에 40,000명에 달했다.
그런데 이는 실업률을 완전히 표현할 수 있는 실질적인 숫자가 아니다. 일을 하지 않으면서도 노동거래소에 등록을 하지 않은 사람들이 많이 있다. 실업률을 알기 위해 꼭 많은 자료를 이용할 필요가 없다. 멀리 떨어진 아이막, 수도의 가장자리에서 위치하는 구 영토를 가면 일을 안 하는 청년들을 쉽게 볼 수 있다.
 
청년들이라고 말한 이유는 우리나라 국민연령이 젊어져 대부분이 노동인구에 포함되기 때문이다. 이것을 인구 창문의 긍정적인 시기라고 말하고, 적고 있는 것을 많이 봤을 것이다. 이 때문에 오늘날에는 국가에서 주는 수당이나 복지기금 보다는 일자리가 청소년들의 관심을 많이 이끌고 있는 것은 사실이다. 우리나라에서 2015년까지 실행될 26개의 대형프로젝트에 따라 일자리가 어떻게 늘어나게 되는지에 관한 정보를 소개하고자 한다.
 
우리 신문은 전에 앞으로 5년간 실행될 26개의 프로젝트에 관해 소개한 적이 있다. 광산, 산업, 농업 등 몇 가지 분야에서 실행될 이들 프로젝트는 한가지 프로젝트 약 4-6억 불에 달하는 투자가 계획되어 있다. 얼마나 큰 프로젝트인지를 알 수 있다. 첫 단계에 실행될 프로젝트중에는 어요털거이, 타왕털거이 광산 프로젝트를 언급할 수 있다. 이들 프로젝트는 대량의 일자리를 창출할 것이다.
 
우리나라 노동거래소에서 등록되어 있는 4만 명 실업자의 몇배나 되는 일자리가 생길 것이라고  생각하면 된다.
가공 산업 분야에 매년 2500명 가량의 노동자가 필요하다
현재 기준으로는 우리나라 생산가공부문에서 일하고 있는 사람은 47,000여 명으로 집계되어 있다. 앞으로 5년 후에는 위 숫자에서 24% ( 12000명)나 더 증가될 예정이다. 현재 이 분야의 대부분은 식품 생산이 차지하고 있다. 내년에 인력이 1000여 명, 그 다음 해에 약 2500 명 증가될 예정이다. 이 후로는 인력 수가 1년에 2500 명 정도 꾸준히 증가될 것이다. 이들 중에서 고급인력에 대한 수요는 더욱 증대될 것이다.
 
2013년부터 인프라 구축에  필요한 인재 수요 급증
위 분야는 어쩔 수 없이 일자리가 많이 필요한 분야이다. 이유는 우리 나라 경제 성장, 거대한 발전을 위한 인프라 구축이 반드시 필요하기 때문이다. 성장과정에서 증가되는 전력수요의 경제적 공급과 친환경적인 기계 및 기술을 도입하는데 주된 주의를 기울일 것이다. 따라서 본 분야에서 일하는 청년들은 높은 수준의 능력을 갖고 있어야 한다. 앞으로 5년간 사회간접자본 구축 사업에 7200여 명의 일자리가 새로 생길 예정이다. 
 
대부분의 일자리가 2013년부터 생기게 되며 후식트 국제 공항 건설공사, 시베어워 전력발전소 설립에 내년에 667명이 일하는 중 300명 정도는 전문가들이어야 한다고 한다. 이 외에 나린 소하이트 시외 후렌 방향의 철도를 가설하는데 내년부터 70명의 근로자들이 필요하다. 이들 중에서 60명은 전문가여야 한다고 한다. 그러나 타왕털거이 전력발전소, 오하호닥 어요털거이-가숀 소하이트 방향의 철도 공사 등 2012-2013년부터 실행될 프로젝트에는 500명 이상의 근로자들이 필요하다. 
이 일자리에는 비전공자도 고용하긴 하나 그 비중은 아주 적다. 따라서 이 분야와 관계된  전공을 하면 미래에서 확실한 일자리를 얻을 수 있다.
 
광산 부문 근로자 수요 급증  할 듯
청년들의 관심이 이 분야에 가장 많이 몰리고 있다는 것은 어요털거이 프로젝트에 취업희망 등록 자료를 통해 알 수 있다. 이유는 이 분야의 임금이 다른 분야에 비해 비교적으로 높기 때문이다. 앞으로5년간 시행될 프로젝트의 대부분은 광산부문에 집중되어 있다. 어요털거이 프로젝트를 준비하는 데도 3000 일자리가 새로 생길 것이다. 또한 다른 광산들도 새로 개발되고 있어, 적어도 한 광산에 100명 이상의 일자리를 마련할 수 있다. 우리 나라 광산 분야에서 총 1091개의 광산 채광 특허면허가 효력을 갖고 있는 중에서 127개의 금광 채광특허면허, 44개의 형석 광산 채광특허면허, 28개의 석광 특허면허, 224개의 건축자재 광산 채광특허면허가 있다.
 
우리가 수요를 채울 수 있을까
아무리 일자리가 크게 증가될 밝은 미래가 있어도 해당 일자리에 필요 한 인재가 준비되어 있는지에 관한 것은 중요한 문제가 되고 있다. 민족발전개혁위원회 보고에 의하면 우리 나라는 이 방향의 정책이 충분하지 않다. 자세히 말하면, 전문가 양성 시스템이 없다고 말해도 지나치지 않다는 것이다. 현재는 광산 전문가를 양성하는 4-5개교의 대학교가 있는 중 2개교는 사립대학교이고, 나머지는 국립 대학교이다. 그들은 1년에 20-100명 정도의 전문가들을 양성한다.
 
또한 필요한 전문가를 임시적인 학원을 통해 양성하고 있으나 현재 요구를 완전히 만족시키지 못하고 있다. 다르게 말하면 회사들의 요구를 만족시키지 못한다는 말이다.  회사들은 광산분문의 수요가 증대되고 있는 만큼 탄탄한 교육기반을 구축하고 인재를 양성해야 한다고 보고 있다. 따라서 미래의 일자리 수요를 만족시키기 위해서는 실질적인  높은 수준의 교육을 취득해야 한다고 전문가들은 충고하고 있다. 물론 이와 같은 경우 일자리가 없다는 고생도 없어질 것이다.



Ойрын жилүүдэд олон мянган ажлын байр угтана
Манай улсад ажилгүйдэл өндөр түвшинд байна. Бүрт­гэлтэй ажилгүйчүүдийн тоо энэ оны эхний хагас жилд 40 мянгад хүрчээ. Гэх­дээ энэ нь ажилгүйдлийг бүрэн илэрхийлэх бодитой тоо биш юм. Ажилгүй атал хөдөлмөрийн биржид бүрт­гүүлээгүй хэнэггүй олон нөхөр бий. Ер нь манайд ажилгүйдлийн түвшинг мэдэ­хийн тулд заавал тоон баримт ашиглах шаардлага алга. Алс­лагдсан аймаг, нийслэлийн захын дүүргүүдээр явахад л ажилгүй залуус олон байгааг төвөггүй анзаарч болно. За­луус гэсний учир нь манай улсын иргэд залуужиж, дий­лэнх хувийг хөдөлмөрийн нас­ныхан эзлэх болсонд оршиж байгаа юм. Үүнийг хүн амын цонхны таатай үе хэмээн ярьж, бичиж байгааг олонтаа харсан биз. Ийм учраас өнөө­гийн нийгэмд эх орны хишиг, халамж тэтгэмжийн мөнгөн дүн бус, ажлын байр залуусын сонирхлыг хамгийн их та­таж байгаа билээ. Тэгвэл манай улсад 2015 он хүртэл хэрэгжүүлэх хамгийн том 26 төслийг дагаад ажлын байр хэрхэн нэмэгдэх талаар мэдээлэл хүргэе. Уг мэдээлэл таныг мэргэжлээ сонгоход чухал баримт болохыг үгүйс­гэх аргагүй.

Манай сонин өмнө нь ойрын таван жилд хэрэг­жих 26 төслийн талаар танил­цуулж байсан. Уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг хэд хэдэн салбарт хэрэгжих эдгээр төслийн зөвхөн нэгнийх нь хөрөнгө оруулалт ойролцоогоор 400-600 сая ам.долларт хэлбэлзэж байгаа. Үүнээс та хичнээн том төсөл хэрэгжих гэж байгааг харж болно. Эхний ээлжинд хэрэгжүүлэх төслүүдээс Оюу­толгой, Тавантолгойн орд газ­рыг дурьдахад хангалттай биз. Тэгвэл эдгээр төслийг дагаад ажлын байр маш их хэмжээгээр өсөх юм байна. Манай улсад бүртгэлтэй 40 орчим мянган хүнийг хэд дахин нугалах тооны ажлын байр бий болно хэмээн төсөөлөх нь зүйтэй болов уу.

 

БОЛОВСРУУЛАХ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ЖИЛ БҮР 2500 ГАРУЙ АЖИЛТАН ХЭРЭГТЭЙ

Одоогийн байдлаар манай улсын дээрх салбарт 47 мянга гаруй хүн ажиллаж байгаа аж. Ойрын таван жилд уг тоо 24 хувь буюу 12 мянган хүнээр нэмэгдэх төлөвтэй байна. Уг салбарын дийлэнх хувийг хүнсний үйлдвэрлэл эзлэж байгаа юм. Ирэх онд ажиллах хүч 1000 гаруй, дараа жил нь 2500 орчим хүнээр нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс цааш жил бүр ажиллах хүчний тоо (жилд 2500 орчим) тогтвортой өсөх аж. Эдгээрээс нарийн мэргэжлийн ажилтны эрэлт хэрэгцээ илүү өндөр байх бололтой.

 

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧНИЙ ХЭРЭГЦЭЭ 2013 ОНООС ИДЭВХЖИНЭ

Уг салбар яах аргагүй ажлын байр хамгийн ихээр шингээх төлөвтэй байна. Учир нь манай улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад дэд бүтцийн салбар онцгой ач холбогдолтой аж. Улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг тогтвортой, хэмнэлттэй хангаж, байгаль орчинд хал багатай техник технологи нэвтрүүлэхэд гол­­лон  анхаарах юм байна. Иймээс уг салбарт ажиллах залуус  өндөр мэдлэг чадвартай байх нь чухал аж. Ойрын таван жилд дэд бүтцийн салбарт 7200 гаруй ажлын байр шинээр бий болно. Ихэнх ажлын байр 2013 оноос бий болох бол Хөшигтийн хөндийд олон улсын нисэх буудал барих, Шивээ Овоогийн ца­хилгаан станцыг босгох ажилд ирэх жилээс ажиллах хүч авч эхлэх аж. Тухайлбал, Шивээ Овоогийн цахилгаан станц барихад ирэх жил 667 хүн ажиллахаас 300 орчим нь мэргэжилтэй ажилтан байх юм. Үүнээс гадна На­рийн сухайт Шивээ хүрэн чиглэлийн төмөр зам тавихад ирэх оноос 70 хүн хэрэгтэй. Эдгээрийн 60 нь мэргэжилтэй ажилтан байх ёстой аж. Харин Тавантолгой цахилгаан станц, Ухаахудаг-Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн тө­мөр зам тавих зэрэг 2012-2013 оноос хэрэгжих төслүүдэд 500-гаас дээш тооны ажиллах хүчин шаардлагатай юм. Эдгээр ажилд мэрэгжилгүй хүмүүсийг авч байгаа ч уг хувь хэмжээ нь тун бага бололтой. Иймд ажиллах салбарынхаа чиглэлээр  мэр­гэжил эзэмшвэл ирээдүйд баталгаатай ажлын байртай болох бололцоотой аж. 

 

УУЛ УУРХАЙД АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ЭРЭЛТ ЭРС ӨСНӨ

Залуусын сонирхол уг сал­барт хамгийн их татагдаж бай­гаа нь Оюутолгой төсөлд ажиллахаар бүртгүүлсэн ба­римтаас харж болно. Учир нь уг салбарын цалин харьцангуй өндөр юм. Ойрын таван жилд хэрэгжих төслүүдийн ихэнх хувийг  уул  уурхай эзэлж байна. Үүнийг дагаад ажиллах хүчний хэрэгцээ дээрх салбаруудаас ч илүү эрэлт хэрэгцээтэй болох аж. Тухайлбал, Оюу­толгой төсөл хэрэгжиж эх­лэхтэй холбоотойгоор ойрын жилүүдэд 3000 гаруй ажлын байр бий болно. Түүнчлэн, бусад орд газрыг шинээр ашиг­лах, компаниуд хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэг нөх­цөл байдлаас үүдэж то­моохон нэг байгууллага л гэхэд ойрын жилүүдэд 100-гаас доошгүй ажлын байрыг бий болгох тооцоотой байна. Манай улсын уул уурхайн сал­барт 1091 ашиглалтын тус­гай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас алтны 127, жоншны 44, нүүрсний 28, барилгын материалын 224 аж ахуйн нэгж байна. Ингээд тооцохоор чамлахааргүй тоо гарах биз.

 

БИД ЭРЭЛТИЙГ ХАНГАЖ ЧАДАХ УУ

Хэдийгээр ажлын байр ихээхэн нэмэгдэх гэрэлт дүр зураг харагдаж байгаа боловч тус ажилд тэнцэх боловсон хүчин байх нь хамгийн чухал асуудал болоод байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэ­дээлж буйгаар манайд энэ чиглэлийн   бодлого  хангалтгүй аж. Тодруулбал, мэргэжлийн ажилтан бэлтгэх систем байхгүй гэхэд хэлсдэхгүй гэсэн. Одоогоор уул уурхайн 4-5 сургууль байгаагаас хоёр нь хувийн, үлдсэн нь улсынх байна. Тэд жилд 20-100 орчим мэргэжилтэн бэлтгэж байгаа аж.

Түүнчлэн, хэрэгцээтэй байгаа мэргэжилтэнг түр курсээр бэлтгэж байгаа ч өнөөгийн шаардлагыг бүрэн хангадаггүй аж. Өөрөөр хэл­бэл, компаниудад го­логддог гэсэн үг. Ер нь уул уурхайн салбар практик их шаарддаг тул материаллаг баазад түшиглэн сургалт явуулах шаардлагатай хэ­мээн компаниуд үздэг байна. Иймд ирээдүйн ажлын бай­рандаа гологдохгүйн тулд практикт суурилсан өндөр боловсрол эзэмших  хэрэгтэйг  сануулахад илүүдэхгүй биз. Мэдээж энэ тохиолдолд ажил олдохгүй гэх зовлон алга.

 

Г.БАТЗОРИГ

YOUR COMMENT IS THE CRITICAL SUCCESS FACTOR FOR THE QUALITY OF BLOG POST