반응형
몽골여자가수 아리오나 (дуучин Т.Ариунаа - Ariunaa) - Sanaany chimee


300x250
반응형
몽골여자가수 아리오나 (дуучин Т.Ариунаа - Ariunaa) - Hairyn zai


몽골가수 아리오나 음악여행
300x250
반응형
몽골여자가수 아리오나 (дуучин Т.Ариунаа - Ariunaa) 너와 그리고 너없이 - Chamtai bas chamgui



몽골가수 아리오나 음악여행
300x250
반응형
아리오나 상을 만들어 빈민구제활동을 하여 대통령 훈장을 받은
몽골에서 유명한 국민여가수 아리오나 (дуучин Т.Ариунаа - Ariunaa)

Taliin mongol ail




몽골여자가수 아리오나 (дуучин Т.Ариунаа - Ariunaa)


1967년 울란바타르시에서 출생.52번 고등학교졸업(10학년) ,
1967 онд Улаанбаатар хотноо Төмөр, Баяржаргал нарын охин болон төржээ. Тэрээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байлаа. Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52-р дунд сургуулийн сурагч байх үеэсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын шавь болж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан юм.

Тэрээр 15 настай байхдаа "16 нас" хэмээх дуу дуулсан нь түүнийг олонд таниулж өгсөн. 16 настайд нь буюу нэг жилийн дараа энэ дуу нь Монголын радиогийн алтан фондноо бичигдсэн байна.

Дунд сургуульд байхдаа тэрээр Монголын пионерийн байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн ба мөн Зөвлөлтийн дуу дуулаачдын улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсч, мэргэжлийн дуучин болсон байна.
불가리아 음악대학 졸업

Дуучин Т.Ариунаа улсын филармонийн “Соёл Эрдэнэ” чуулгад дагалдан дуучнаар дуулж гараагаа эхэлсэн ба хожим нь тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байлаа. Удалгүй тэрээр бие даан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд 1996 онд анхны "Эрос №1" цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан “Мартахгүй” “Баяртай гэж хэлж чадахгүй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм.

Уг цомогт багтсан “Утасны дугаар” хэмээх дуу нь өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаал хүртэж байлаа. Дараа жил нь буюу 1997 онд “Зөвхөн чиний тухай” хэмээх хоёр дахь цомгоо гаргасан ба энэ цомогт нь “Зөвхөн тэр хайрандаа” “Хайрлахын цаана” дуучин Оюунбилэгтэй хамтарсан “Хайрын тухай ярилцья”, дуучин Маадаатай хамтран дуулсан “Үггүй мордсон чи минь” зэрэг хит дуунууд нь түүний нэр алдрыг улам баталгаажуулж, тэрээр монголын шилдэг дуучдын тоонд орсон юм.

2001 онд гарсан түүний "Чи минь" цомог урьд урдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан юм. Уг цомог нь "Нарны хаан хүүхэд" , "37 дахь захидал", "Санааны чимээ", "Чи минь", "Аялгуу чиний увидас” зэрэг хит дуунуудыг агуулсан юм.

2002 онд дуучин Т.Ариунаа “Хаврын шөнийн бодол" цомгоо гаргасан ба энэхүү цомогт нь ихэвчлэн уянгалаг намуухан аястай дуу багтжээ. Дуучин Т.Ариунаа нь Монголоос анх удаа НҮБ-ын "Хүүхдийн элч дуучин" болсон бөгөөд 2002 онд 5 сард Нью-Йорк хотноо НҮБ-аас зохион байгуулсан “Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье” уриатай чуулганд оролцож, "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулсан байна.

Тэрээр 2003 онд уран бүтээлийн нилээд олзтой байсан гэж хэлж болно. Учир нь энэ үеэр дуучин бүсгүй "You are my life" , "Миний шинэ орон зай" хэмээх 2 шинэ цомгоо гаргаж, эдгээр цомгуудад багтсан "Чамтай бас чамгүй", "Хайрын зай", "Би", "Жаргаж үзээгүй зул дурлал", "Маяами аялгуу” зэрэг дуунууддаа клип хийлгэн олны хүртээл болгосон юм. Мөн тэрээр “Миний шинэ орон зай" тоглолтоо 2003 оны 10 сарын 31-нд , 11 сарын 1,2-нд тоглосон юм. Тэрээр тоглолтоо зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр тоглоод зогсоогүй хилийн чанадад байгаа Монголчууддаа зориулан Югослав, Солонгос, Япон, Америк орнуудад аялан тоглож байсан бол 2004 оны 2 сарын сүүл 3 сарын эхээр Европын хэд хэдэн улсад аялан тоглолт хийж, үзэгч фэнүүдээ баярлуулж байжээ.

МУГЖ, дуучин Т.Ариунаа нь Монголын эстрадын нэртэй дуучдын нэг төдийгүй тэрээр тахир дутуу хүүхдийн боловсролын асуудлыг анхаарлынхаа төвд байлгадаг "Ариун сэтгэл" сангийн тэргүүн юм.

Дуучин Т.Ариунаа нь бизнесмэн Д.Буяндоржтой гэрлэх шийдвэр гаргасан нь тухайн үед хэвлэлээр нэлээд сенсаац тарьж байсан бөгөөд тэд 2000 онд хүүтэй болжээ.

300x250
반응형
몽골가수: 바야스가랑 & 델게르머렁 (Bayasgalan Delgermurun) - Uulzah l yumsan daa chamtaigaa
몽골가수
300x250

+ Recent posts