반응형
몽골가수: 바야스갈랑 & 다랑태(Bayasgalan Dalantai)
(Төрийн цагдаа- Torin Tsagdaa )



Үгийг : Н.Баянмєнх
   Аяыг : Т.Найданжав

Төвшин амгалан хуулиа дээдэлж
Төрийн ёсоо хүндлэн сахисан
Алдхан биеэ умартан зүтгэж
Амгалан энхийн харуулд зогссон
Эрийн хийморь хавыг гайхуулсан
Эрхт төрийн сүлдэт цагдаа
Мохож үзээгүй цог золбоо
Монгол төрийн чимэг цагдаа Би цагдаа
Уулсын шүтээн сүлдээн дээдэлж
Ухаант өвгөдийн жудгийг сахисан
Голоос хайртай аавдаа эрхэлж
Голомт залгасан танхил хөвгүүн
Эрийн хийморь хавыг гайхуулсан
Эрхт төрийн сүлдэт цагдаа
Мохож үзээгүй цог золбоо
Монгол төрийн чимэг цагдаа Би цагдаа
Буцаж холдох хором бүгдийг
Бусдын төлөө үдэж угтсан
Ханийн түшиг үрийн минь шүтээн
Хаан төрийн хийморь цагдаа би
Эрийн хийморь хавыг гайхуулсан
Эрхт төрийн сүлдэт цагдаа
Мохож үзээгүй цог золбоо
Монгол төрийн чимэг цагдаа Би цагдаа
300x250

+ Recent posts