반응형
몽골가수:아리오나&델게르머렁(Ariunaa & Delgermoron)
한밤중의 춤- "Шөнө дундын бүжиг" (Shono dundiin bujig )
영화노래(киноны дуу )
 
Цэцгийн дэлбээнд алчуур унагах шиг
Чамдаа би хайраа үлдээлээ
Сэтгэл минь зунаараа дэлгэрсээр байтал
Сэрүү татаад даарах шиг
Сэтгэл минь зунаараа дэлгэрсээр байтал
Сэрүү татаад даарах шиг

Чинийхээ хайрыг би
Цөхрөлийн дэргэдээс олох гэж үү
Цээжинд минь зүрхээ нааж
Амжаагүй үгээ шивнэе дээ

Дахилт:
Жаргаагүй үлгэрийн өвөрт
Чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ

Жаргалыг дууг нулимастай дуулах шиг
Залуу нас минь наддаа цөхөрлөө
Хайр минь хавраараа дэлгэрсээр байтал
Хүний жаргалаас холдох шиг

Чинийхээ цөхрөлийг би
Нулимасны чинь төгсгөлөөс харах гэж үү
Зүрхэнд чинь хацраа нааж
Хэлж амжаагүй үгээ шивнэе дээ

Дахилт:
Жаргаагүй үлгэрийн өвөрт
Чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ
300x250

+ Recent posts