제5대 몽골대통령 차히아긴 엘벡더르즈 약력 Цахиагийн Элбэгдорж

행정부 Tur zasag 2009. 6. 30. 22:02


몽골 대선에서 승리한 차히아긴 엘벡더르지 당선자 2009.06.18 취임 서약을 하고 제5대 대통령으로 공식 취임했다.

"엘벡더르지" 대통령은 연설을 통해 몽골 국민들이 스스로의 운명을 결정할 것이며 부와 자유의 주인이 되고 싶어한다고 말했다.

또 대규모 광산과 사회간접자본 시설 사업을 시작해 지속 가능한 개발을 하고 국가의 이익과 안보에도 연결시킬 것이라고 강조했다.

몽골의 미래를 이끌어갈 새 대통령에 취임한 엘벡더르지는 어떤 인물인가?






Цахиагийн Элбэгдорж /товч намтар (차히아긴 엘벡더르즈 약력)

출생년월일 : 1963-03-30

출생지 : 헙드아이막 제렉솜
혈통 : 할흐
외국어 구사 능력 : 영어, 러시아어
가족 사항 : 부인과 자녀 4명
학력 : 미국 불데르시의 컬러르아더대학교, 미국 하버드 대학교, 구 소련 레워브시 군사정치대학교 졸업.
전공, 학위 : 언론, 정부행정학 석사
약력 :
2008년 현재 몽골국회의원
2006-2008 민주당 당수
2004-2006 몽골 총리
1996-2000 몽골국회의원
1996-1998 국회 내 몽골민족민주당-몽골사회민주주의당 “민주연합” 위원장, 국회 부의장
1992-1999 몽골민족민주당 당수, 몽골민주협회장
1992-1993 국회의원
1990-1992 “민주주의” 신문 주간, 국회의원
1988-1990 “올란 어드” 신문사 기자

[몽골어]

Ц.Элбэгдорж нь 1963 оны 03 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Гэр бүлтэй, Таван хүүхэдтэй.

Ц.Элбэгдорж нь 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Украйны Львовын ЦУТДСургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан. Англи, орос хэлтэй.
Ц.Элбэгдорж нь дараахь ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна:
  • 1981-1982: “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, машинист
  • 1982-1983: Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга
  • 1988-1990: “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч (энэ хугацаандаа ардын армид байсан “оны ялгаа”-ны харгис шинж чанарыг уйгагүй илчилж, шүүмжилж, цэргийн эрүүл мэнд, амь насны төлөө тэмцэж байв.)
  • 1989-1991: МоАХ-ны тэрүүлэгч (энэ хугацаандаа Ардчиллыг авчрах анхны цуглааныг нээж байжээ)
  • 1990: “Ардчилал” сонины эрхлэгч (энэ хугацаандаа ардчиллын үнэт зүйлсийн тухай мэдээллийг ард түмэнд түгээж, монгол хүн хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүх эрх, эрх чөлөөг эдлэх ёстой гэдгийг сурталчилж нийгмийн сэтгэхүйд өөрчлөлт авчрав.)
  • 1990-1992: АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн (энэ хугацаандаа Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцаж, улс төрийн эдийн засгийн шилжилтийг нэгэн зэрэг хийх, Монгол улсыг ардчилал зах зээлд тууштай шилжүүлэх байр суурийг баримталж байв.)
  • 1991: Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн (энэ хугацаандаа малыг малчдад хэмээх хөдөлгөөн өрнүүлж мал хувьчлах тухай шийдвэр гаргуулав.)
  • 1992-1994: Монгол Улсын Их Хурлын гишүүн (энэ хугацаандаа хувьчлалыг гүнзгийрүүлэх, газар хувьчлахыг эрх баригчдаас шаардаж байв.)
  • 1992 оноос: “Залуу удирдагч” сангийн удирдлагын зөвлөлийн байнгын гишүүн
  • 1993 оноос: Улс төрийн боловсролын академийн захиралын зөвлөлийн гишүүн
  • 1994-1996: МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн
  • 1994-1996: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч
  • 1996-1999: МҮАН-ын дарга
  • 1996-2000: УИХ дахь “МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн дарга (энэ хугацаандаа орон сууц хувьчилах, татварыг багасгах, их хувьчлал явуулах, хэвлэлийн эрх чөлөөг хангах, АНУ-ын зах зээлийн Монголын үйлдвэрлэгчдэд нээж өгөх гэх мэт олон ажлыг хийсэн)
  • 1996-1998: УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга (энэ хугацаандаа төр ард түмнээсээ уучлал гуйх тухай шийдвэрийг гаргуулж, хэлмэгдэгсдийн ар гэрт нэг сая төгрөгийн нөхөн олгворыг олгуулсан байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөртэй болов.)
  • 1996-2000: УИХ-ын гишүүн, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга (энэ хугацаандаа Монголын парламентын гадаад харилцааг эрс нэмэгдүүлэв.)
  • 1998: Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч (энэ хугацаандаа бөхийн өргөөг байгуулахад туслалцаа үзүүлсэн, татварын орлогыг бүрдүүлэх зоримог алхам хийсэн.)
  • 2000 оноос: “Эрх Чөлөө төв”-ийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч. “Либерти”, Америк сургууль, "Азийн санаачилга" институт, Уран зургийн академи, "Эрх чөлөө" сэтгүүл, "Philanthropy", "Элбэг тав", "Болор" сан"-гийн үүсгэн байгуулагч.
  • 2003 оноос: МоАХ болон “Залуу удирдагч” сангийн Хүндэт Ерөнхийлөгч.
  • 2004-2006: Монгол Улсын Ерөнхий сайд (энэ хугацаандаа хүүхдийн мөнгийг анх олгох, мэргэжлийн сургалтын төвүүдийг хөгжүүлэх, Чингис хааны хөшөө цогцолборыг байгуулах, мэдээлэл харилцаа холбооны газрыг байгуулж интернэтийн үнийг хямдруулах, Европын Холбооны зах зээлийг Монголчуудад нээж өгөх зэрэг ажлуудыг хийжээ.)
  • 2005-2008: Ардчилсан Намын дарга (энэ хугацаанд Ардчилсан Нам “Дөрвөн 10” хэмээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж бүх төрлийн татварыг 10 хувь болтол бууруулах, ажил олгогчдын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг 10 хувь болгож бууруулах ажлыг амжилттай хийж татвар төлөгч, ажил олгогчдын ачааллыг эрс багасгав. Хүүхдийн мөнгөний амлалтаа бүрэн биелүүлэв)
  • 2008: УИХ-ын гишүүн.
  • 2009: оноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.


YOUR COMMENT IS THE CRITICAL SUCCESS FACTOR FOR THE QUALITY OF BLOG POST