몽골가수 바야스갈랑 (дуучин Т.Баясгалан - Bayasgalan) 


 너는 나의 사랑(Чи миний хайр - Chi minii hair)


Үгийг(작사) : Д.Баяр
   Аяыг(작곡) : Бэхбат

Мөнхийн шаргал наран
Мөнгөн эрдэнээр асгарнаа
Учиран золгох сэтгэлийн хайр
Үүрдийн жаргалыг авчирнаа
Чиний минь анхны хайр аа
Чи бидний насны хайраа
Чиний минь сэтгэлийн хайраа
Чин зүрхний үнэнч хайраа
Талын тэлмэн саран
Танан эрдэнээр сувдарнаа
Танхил хосын итгэлийн хайр
Насны ханийг надтай учруулнаа
Чиний минь анхны хайр аа
Чи бидний насны хайраа
Чиний минь сэтгэлийн хайраа
Чин зүрхний үнэнч хайраа
Алтан говийн зэрэглээ нь
Ариун нуурандаа уусна
Амраг хосын зүрхний хайр
Амтат хайрыг наддаа бэлгэлнээ
Чиний минь анхны хайр аа
Чи бидний насны хайраа
Чиний минь сэтгэлийн хайраа
Чин зүрхний үнэнч хайраа
300x250

몽골여자가수 바야스갈랑 (дуучин Т.Баясгалан - Bayasgalan)


나의 어머니를 어떻게 따라가지요
(Ээжийг минь яаж гvйцэх вэ дээ -Eejiig mini yaj guitseh we dee)

 Үгийг(작사) : Д.Баярбаатар
   Аяыг(작곡) : Том Жагаа

Сэтгэлд дотнохон дууг тань
Сонсмоор байнаа ээжээ
Сэрхэд барьдаг цайг тань
Уумаар байнаа ээжээ
Халуун дулаан сэтгэлийг тань
Дахин мэдрэхсэн ээжээ
Хатуу ч гэлээ зөөлөн үгийг
Тань сонсохсон ээжээ
Хатуу ч гэлээ хад чулуу
Амьдарлыг яаж гүйцэхэв дээ
Эрхлүүлээ гэхдээ энэ хорвоо
Ээжийг минь яаж гүйцэхэв дээ
Өдөр өдрөөр алслах
Цагийн урсгалыг зогсоохсон
Өтөл буурал болсон ч
Хамтдаа л байхсан даа ээжээ
Сургийн газраас таныгаа
Санаад байнаа ээжээ
Шувуудын цувааг дагаад
Нисээд очихсон доо ээжээ

몽골 여자 가수중 내가 제일 좋아하는 가수 바야스갈릉
이 가수의 노래를 듣으면 감미롭고 흥이 난다.소리가 어쩜 그리 애절하게도 나올까....
300x250

몽골가수 바야스갈랑 (дуучин Т.Баясгалан - Bayasgalan)


Зөвхөн ээждээ дуулах зөөлөн шаргал аялгуу
(Zovhon eejdee duulah zoolon shargal ayalguu )



Үгийг(작사) : Н.Баянмєнх
   Аяыг(작곡) : Т.Батсүх

Нөмгөлж гэрлээ задгайлах бүсгүй сарны гивлүүрнээ
Нүдэн болор шүүдэр бөнживхийлээд сувдархад
Зөөлөн шаргал гунигаараа навчис дэвсэж мэлмэрлээ
Зөөхий шаргал бүүвэйгээ зүүдэлж саналаа ээжээ
Зөөхий шаргал бүүвэйгээ зүүдэлж саналаа ээжээ
Бороон цайвар хөшгөөрөө өвгөн уулсыг шүргэлэх
Бодлын хээтэй хурмастаараа шувуудын дуу алсархад
Арзтайн цэнхэр горхи нь асга нь тэндээ харзаллаа
Ангир шаргал уургаа амталж зүүдэллээ ээжээ
Ангир шаргал уургаа амталж зүүдэллээ ээжээ
Эмгэн хармаг нүдлэх элст хонхор толгодоор
Эртний дутмаг аялгуу эгшиглэж нэг замхархад
Эргэж тохиохгүй тавлингийн энэлэнг сэмлэж ухаарлаа
Элбэрэл зөөлөн аалиа эвийлж аналаа ээжээ
Зөөлөн шаргал гунигаараа навчис дэвсэж мэлмэрлээ
Зөөхий шаргал бүүвэйгээ зүүдэлж саналаа ээжээ
300x250
몽골가수:바야스갈랑 дуучин Т.Баясгалан (Bayasgalan)


오직.(늘,항상) 너에게- (Зөвхөн чамдаа - Zowhon chamdaa )

T.Баясгалан(바야스갈랑)

Үгийг(작사) : П.Хэрлэнтуяа
   Аяыг(작곡) : Т.Сэр-од

Сүмэн өвс сэтгэлд бөхөлзөхөөр нь
Сүүдрээ нууж алхмаар байдаг
Гэндүүхэн залуу насны минь
Гэмшихээс айгаагүй хайр минь

Харцан дор чамайг гуниглахаар нь
Хайраа ивээд аргадмаар байдаг
Андуухан залуу насны минь
Алдахаас айгаагүй хайр минь
Сэрүүн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гүн дэх хайраа мартахгүй
Гүйгүүл салхин илбээд өнгөрсөн ч
Ганцхан чамайг би хүлээнэ
Уруулын бал сэтгэлд амтагдахаар нь
Учраа нээж зоримоор байдаг
Дэндүүхэн залуу насны минь
Дэврэхээс айгаагүй хайр минь
Сэрүүн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гүн дэх хайраа мартахгүй
Гүйгүүл салхин илбээд өнгөрсөн ч
Ганцхан чамайг би хүлээнэ
300x250

+ Recent posts