몽골여자가수: 바야스갈랑 (дуучин Т.Баясгалан - Bayasgalan)- 항상 이렇게있자

몽골음악 Duu 2009.04.01 01:27



몽골 가수:바야스갈랑 (дуучин Т.Баясгалан -
Bayasgalan)

항상 이렇게 있자 (Дандаа ийм байгаасай- Dandaa iim l baigaasai)


Үгийг(작사) : Б.Мєнхжаргал
Аяыг(작곡) : Д.Бор

Даруухан дөлгөөн харцанд чинь
Дасан дасан жаргав аа
Дахиад олдохгүй чи минь
Дандаа л ийм байгаасай
Ухаалаг аядуу ярианд чинь
Уяран уяран жаргав аа
Уйдах аргагүй чи минь
Үргэлж ийм л байгаасай
Эелдэг дөлгөөн аашинд чинь
Эрхлэн эрхлэн жаргав аа
Эргээд олдохгүй чи минь
Эгнэгт ийм л байгаасай
Намбалаг сайхан биенд чинь
Налан налан жаргав аа
Наддаа хайртай чи минь
Насаараа ийм л байгаасай


дуучин Т. Баясгалан нь (가수. 바야스갈랑은 )
1981 оны 6-р сарын 12-нд төрсөн.(1981년 6월12일 출생)

1998 оны МУСУИС-ийн дуулаачийн ангид элсэн орж 2003 онд МУГЖ дэд профессор М.Найдалмаа багшийн удирлаган дор “Дуурийн дуу дуулаач” мэргэжлээр төгсчээ.
2004 оноос СУИС –ийн магистрантурт суралцсан. Түвшинжаргалын Баясгалан нь  Тэрээр 2004 онд “Сүүтэй зүүдэн”,
2005 онд “Зөвхөн чамдаа”, 2006 онд “Санах тусам” зэрэг олон сайхан цомгоо гаргаж байсан юм.
Видео клип


2000 онд Жанцан Сундуйжав "Мөнхрөх ч биш дээ хоёулаа"
2000 онд Дамиран, Түмэнбаяр "Хонгорхон үр минь"
2001 онд Данзан, Галмандах "Насны Хайр"
2002 онд Баянмөнх, Найданжав "Ботгоны дуу"
2003 онд Түмэнжаргал, Галмандах "Алтан нар"
2004 онд Жанцан "Сүүтэй зүүдэн"
2004 онд Сэр-Од, Батмөнх "Ерөөлтэй Орчлон"
2004 онд Түмэнжаргал, Бямбабаяр "Ижийгээ баярлуулж яваарай"
2003 онд Найдан, Баянмөнх "Монгол Төрийн Цагдаа"
2003 онд ? Найдан "Өвлийн үдшийн тонго"
2003 онд Том Жагаа "Ээжийг минь яаж гүйцэхэв дээ"
2004 онд Гант, Сэр-Од "Ашдын хань чамдаа"
2004 онд Баянмөнх, Батсүх "Зөөлөн шаргал аялгуу"
2005 онд Сэр-Од, Хэрлэнтуяа "Зөвхөн чамдаа"
2005 онд Тэрбиш "Монгол тахь нутагтаа ирлээ"
2006 онд Балхжав, Гүрбазар "Мөнхийн дэргэд ээж минь"
2006 онд "Хос хун" зэрэг дуунуудда клип хийж үзэгчдийн хүртээл болгоод байгаа юм.