반응형

몽골가수 바야스갈랑 (дуучин Т.Баясгалан - Bayasgalan)


Зөвхөн ээждээ дуулах зөөлөн шаргал аялгуу
(Zovhon eejdee duulah zoolon shargal ayalguu )



Үгийг(작사) : Н.Баянмєнх
   Аяыг(작곡) : Т.Батсүх

Нөмгөлж гэрлээ задгайлах бүсгүй сарны гивлүүрнээ
Нүдэн болор шүүдэр бөнживхийлээд сувдархад
Зөөлөн шаргал гунигаараа навчис дэвсэж мэлмэрлээ
Зөөхий шаргал бүүвэйгээ зүүдэлж саналаа ээжээ
Зөөхий шаргал бүүвэйгээ зүүдэлж саналаа ээжээ
Бороон цайвар хөшгөөрөө өвгөн уулсыг шүргэлэх
Бодлын хээтэй хурмастаараа шувуудын дуу алсархад
Арзтайн цэнхэр горхи нь асга нь тэндээ харзаллаа
Ангир шаргал уургаа амталж зүүдэллээ ээжээ
Ангир шаргал уургаа амталж зүүдэллээ ээжээ
Эмгэн хармаг нүдлэх элст хонхор толгодоор
Эртний дутмаг аялгуу эгшиглэж нэг замхархад
Эргэж тохиохгүй тавлингийн энэлэнг сэмлэж ухаарлаа
Элбэрэл зөөлөн аалиа эвийлж аналаа ээжээ
Зөөлөн шаргал гунигаараа навчис дэвсэж мэлмэрлээ
Зөөхий шаргал бүүвэйгээ зүүдэлж саналаа ээжээ
300x250

+ Recent posts